#Шууд: Хаваржилт хүндэрсэн Сүхбаатар аймгийн малчдад туслахыг уриалан тус аймгийн нутгийн зөвлөлөөс мэдээлэл хийж байна…
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.БУД:
- Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр 1975 оноос хойш буюу сүүлийн 50 жилийн хугацаанд дахь хамгийн хүнд жил болж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр нийтдээ цасан бүрхүүлтэй, малчдын амьдрал, ахуй хүндэрчихлээ. Тиймээс Улаанбаатарт байдаг Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс ард иргэдэдээ хандивын аян зохион байгуулахаар мэдээлэл хийж байна.
- Засгийн газраас арга хэмжээ авч, сайд нараар ахлуулсан Ажлын хэсэг гарч хөдөө орон нутагт ажиллаж байна. Сүхбаатар аймагт яагаад илүү хүндэрчихэв гэхээр 10 сарын сүүлээр сард орсон цас, 11, 1, 2 дугаар сард орсон цас манай аймагт ахиу орсон. Цас орсны дараа байнгын шуургатай байна. Малчид малаа авч үлдэхийн тулд бүхий л арга хэмжээ авч, бэлчээрийг нь сэндийлж байгаа ч орой нь дахиад цас шуурчихаж байгаа учраас хүндрэлтэй байна. Малын хорогдол их байна.
- Энэ бол зөвхөн одоогийн хүндрэл. Гэвч хавар дахиад л хүндрэх нь гарцаагүй. Өвөл тэжээл муутай, тарга тэвээрэг муутай салхи хаврын салхинд бүр гуйвдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар зарим айлуудын зөвхөн яндан л цухуйж байна. Ийм айл төл мал хүлээж авна гэж бод. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл бол байна. Тиймээс хандивын аянд нэгдээрэй гэж хэлмээр байна.
- Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс Эхний ээлжинд сум тус бүрт 15 тонн малын тэжээл, хивгийг хүргүүлэхээр ажиллаж байна.
- Сүхбаатар аймаг нийт 3,9 сая малтай. Малын зүй бус хорогдлын талаар 2 тоо яваад байна. Учир нь манай аймгийн ихэнх сумдын малчид малаа Дорнодын тал руу алдчихсан. Хэд нь үрэгдсэн талаар хатуу тоо баримт алга. Гаргасан мэдээллээс харахад Сүхбаатар, Баяндэлгэр, Дарьганга, Асгат, Алтанширээ хамгийн их малын хорогдолтой байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!