Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирол өөрчилж, голын бургасан дотор зөвшөөрөлгүй байшин барьсан иргэний зөрчлийг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас зургаадугаар сарын 6-нд буулгасан. Тухайн иргэд байшингаа барихдаа өөрсдийгөө үерийн эрсдэлээс сэргийлж зохиомлоор үүсгэсэн даланг өнөөдөр буулгаж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан “Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны 21:00 цагаас эхэлж орсон борооны улмаас голуудын түвшин нэмэгдэж, дээрээсээ боогдох эрсдэл үүсээд буй. Иймд Дунд голын бургасан дотор зөвшөөрөлгүй байшин барьж, түүнийгээ хамгаалах зорилгоор зохиомол далан барьсан байсныг сэтэлж, урсцыг сайжруулахаар ажиллаж байна” гэлээ.
Ташрамд, Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж буй 3,300 иргэн, аж ахуйн нэгж байгаагаас 256 нь аж ахуйн нэгж байна. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж буй.










Нэргэсэн хойно нь хашгирав гэгчээр барьж байх үед нь зогсоож болдоггүй юм уу Дүүрэг болгонд өчнөөн олон БАЙЦААГЧ нар цалин аваад сууж байж, хариуцсан хороон дээрээ шинээр баригдаж байгаа байшин барилгад хяналт тавих үүрэгтэй биз дээ. Байшинг нэг өдөр барих биш мэдэж л байгаа шүү дээ. Авилга аваад л суудаг байхгүй юу...
https://www.facebook .com/share/v/WArQAb3 PF5iK6P2D/?mibextid= oFDknk