Сонгууль орон даяар үргэлжилж байна. УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусахад нэг цаг үлдлээ. Яг одоогийн байдлаар буюу 21:00 цагийн мэдээгээр сонгуулийн ирц улсын хэмжээнд  66 хувьтай байна. 

Аймгуудаас Завхан аймаг хамгийн өндөр буюу 71.1 хувийн ирцтэй байгаа бол хамгийн бага ирцтэй нь Дорнод аймаг  60.3 хувьтай байна. Нийслэлийн дүүргүүдийн тухайд хамгийн өндөр ирцтэй нь 70.8 хувийн ирцтэй Багахангай, хамгийн бага ирцтэй нь Чингэлтэй дүүрэг 63 хувьтай байна.

Мөн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эрэгтэй сонгогчдын 62, эмэгтэйчүүдийн 70 хувь нь саналаа өгчээ. Насны ангиллын хувьд 20-24 насныхны хамгийн бага оролцоотой буюу 47 хувь саналаа өгсөн бол 65-69 насныхны 84 хувь нь сонгуулиа өгчээ. Харин 18-19 насныхны идэвх 60 хувьтай байна.