Үнэмлэхээ гардаж авсан УИХ-ын  гишүүд сэтгэгдэлээ илэрхийллээ.

Д.ЭНХТУЯА: 

- Ардчилсан Монгол Улсын 9 дэх удаагийн УИХ-ын сонгууль амжилттай болж өнгөрлөө. АН энэ удаагийн сонгуульд 42 суудал авлаа. Энэ удаагийн сонгуульд анх удаа эмэгтэйчүүдэд 30 хувийн квот тавьсан. Үүний үр дүнд  32 эмэгтэй гишүүнтэй боллоо.  Цаашид эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэж, улс орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, томоохон бодлогын асуудалд хамтдаа гар бие оролцоно гэдэгт  эргэлзэхгүй байна. 

- АН-ыг энэ удаагийн Засгийн газарт эвсэж орно гэсэн яриа бий. Шийдвэрийг АН-ын Улс төрийн зөвлөл гаргана. Одоогоор хуралдаагүй байна. Миний хувьд олонхын шийдвэрээ дагана.