#ШУУД: УИХ-ын гишүүний үнэмлэх авсан нэр дэвшигчид юу ярив..? АН,МАН эвсэх үү…

Ж.БАЯСГАЛАН: 

- Энэ удаагийн парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж орж байгаадаа баяртай байгаагийн зэрэгцээ маш их хариуцлага ирж байгааг ухамсарлаж байна. Миний барих зарчим бол хүртээмжгүй нийгмийг хүртээмжтэй болгохын төлөө явна. Учир нь бид хүртээмжгүй нийгэмд амьдарч байна. Сая үнэмлэх гардахдаа сэтгэл жаахан гонсгор байлаа. Яагаад гэвэл тэргэнцэртэйгээ тайз руу гарч чадсангүй. Төрийн ордон маань хүртэл тайз руугаа тэргэнцэртэй иргэнээ гаргаж чадахгүй байна гэдэг том асуудал. Тиймээс энэ мэт асуудлаас ажил маань эхэлж байна.   

-