#ШУУД: УИХ-ын гишүүний үнэмлэх авсан нэр дэвшигчид юу ярив..? АН,МАН эвсэх үү…

Ч.ЛОДОЙСАМБУУ:

- Бидэнд шинэ МАНАН хэрэггүй. 2004-2008, 200-8-2012, 2012-2016 онуудад хангалттай эвсэж, хамтарч байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд баахан хулгайн сонсгол хийсэн. Үүний шалтгаан нь юу байсан юм бэ гэвэл нам дамнасан бүлэглэлийн алдааг л ярьсан. Үүнийг заавал давтах шаардлага байхгүй.  Улс төрийн нам сонгуульд орохдоо заавал 100 хувь байх албагүй. Авсан суудлынхаа хэмжээнд эрх мэдэл авч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье гэдэг зорилготой ордог. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл төрийн бодлого тодорхой байх ёстой. Уриад л хоорондоо нийлээд явчихдаг Засгийн газар гэж байх ёсгүй. 2008 оны Засгийн газрыг стандарт бус гэдэг. Тэр үед 7 дугаар сарын нэгэнд сонгуулийн үр дүнг зөвшөөрөөгүй хүмүүс жагсаал, цуглаан хийсэн. Хэдий МАХН олонх болсон ч гэсэн нийгэм бужигнаантай байсан учраас эвсэлийн ЗГ байгуулсан. Ингэхдээ Оюутолгой төслөө явуулъя гэсэн зорилготой байсан. Харин өнөөдрийнх юу юм бэ. МАН юу хийх гээд хүч хэрэгтэй байгаа юм. Эсвэл юу ч хийхгүй учраас шүүмжлэлийг арай бага байлгая гэдэг үүднээс хамтаръя гэж байгаа юм уу.  Үнэхээр юм хийе гэж бодсон бол өнгөрсөн 8 жилийн хугацаанд хийх л байсан. Дангаараа Засаг барьсан хүн хамгийн их хүчтэй байдаг. Тиймээс АН энэ тухай нэлээн нухацтай ярьж, шийдвэрээ гаргасан нь дээр.