Мэргэжлийн cумо бөхийн Их аварга Хакухо М.Даваажаргал өнгөрсөн зургадугаар сард Монгол улсын иргэншлээс татгалзсан билээ.
Тэгвэл Сумо бөхийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд мөн Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ илэрхийлжээ.
Аварга М.Анандын харьяалагддаг Изүцү дэвжээний багш Сакахоко өнгөрсөн сард өөд болжээ. Тэрбээр уг дэвжээг өвлөж авахаар болсон тул ийнхүү Монгол Улсын харьяаллаас татгалзахаар шийдсэн байна.
Тэрбээр хамгийн өндөр цолтой бөхийн хувьд дэвжээгээ ахлах үүрэг хариуцлага ирсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!