Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх үндэслэлээр БНСУ-ын Инчёны цагдаагийн Мөрдөн хэлтсээс шалгаж буй. Тэгвэл Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг долоон сая вонн буюу 6008 ам.доллараар торгон, эх орон руугаа буцахыг нь зөвшөөрсөн тухай БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
52 настай Доржийн Одбаярыг хүнд хэрэг үйлдээгүй тул шүүх хурал хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийджээ.
Тэрбээр энэ сарын 6-нд БНСУ-д буцаж ирж, мэдүүлэг өгсөн бөгөөд хууль хяналтын байгууллага нь 14 цагийн турш байцаалт авсан. Ингэхдээ онгоцонд "согтуу байсан, юу хийснээ санахгүй байна" хэмээн мэдүүлж байсан ч Инчеоны прокурорын газраас Д.Одбаярыг яллах дүгнэлтэд тусгасан үйлдлүүдийн дийлэнхийг хүлээсэн хэмээн мэдэгджээ.
Түүнийг маргааш буюу энэ сарын 14-нд ирнэ гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!