Францын усан сэлэлтийн тамирчин Леон Маршан 200 м-ийн холимог сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг нэг секундээс илүү хугацаагаар эвдэж, Америкийн тамирчин Райан Лохтегийн олон жилийн турш эзэмшсэн амжилтыг шинэчиллээ. 

Тодруулбал, Сингапурт болж буй усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдсөн Л.Маршан 1:52.69 минутад барианд орсноор 2011 онд Р.Лохтегийн тогтоосон дээд амжилтыг 1.31 секундээр ахиулсан байна. 

Өнөөдөр болох финалын сэлэлтэд илүү өндөр амжилт үзүүлж магадгүй байгаа тэрбээр дэлхийн аварга цолыг зургаа дахь удаагаа хүртэхийг зорьж байна. Л.Маршан Парисын Олимпоос дөрвөн алтан медаль хүртсэн юм. 

“Өмнөх рекордоос бүтэн нэг секундээр илүү хурдалж чадсан нь гайхалтай санагдаж байна ... гэхдээ итгэхэд бэрх хэвээр байна. 200 м-т 1:52 минут гэдэг бол "галзуу" үзүүлэлт юм. Би маш их баяртай байна. Үнэхээр гайхалтай байлаа” гэж франц тамирчин сэтгэгдлээ хуваалцжээ. 

Өдгөө 23 настай тэрбээр 200 м-ийн ганцаарчилсан сэлэлтийн төрөлд хэдийн Олимп, дэлхийн хошой аварга болж байсан бөгөөд үүнд эрвээхэй, араар даллах, өврөөрдаллах, чөлөөт сэлэлт зэрэг төрлүүд багтсан байна. 

Оны эхээр бэртэл авсны дараа тавдугаар сараастэмцээндээ эргэн оролцож эхэлсэн Л.Маршан өнгөрсөн жил эх орондоо болсон Олимпын хамгийн алдартай тамирчдын нэг болсон формдоо эргэн орсон бололтой. 

Олимп, дэлхийн аваргаас 22 медаль, түүний дотор 18 алтан медаль хүртсэн Л.Маршан ирэх ням гарагт болох 400 м-ийн холимог сэлэлтийн төрөлд хурд хүчээ сорино.

Эх сурвалж: Монцамэ