Улаанбаатар хотод өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрлээ гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 281 болж байна.
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна.
Үүнд салхин цэцгээр 2395, тэмбүүгээр 503, мөөгөнцрөөр 73, сүрьеэгээр 128, гонококкт халдвараар 110 хүн өвдсөн голлон нөлөөлжээ.
Гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145-аар буурсан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!