Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл 94.6 хувьтай байгаа талаар онцолсон байна.
Төв зам дагуу явган хүний зам дээр нүүрс овоолохгүй, нүүрс борлуулалтын цэгүүдийг хоёрдугаар эгнээнд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Иргэд сар гаруй хугацаанд түлшгүй байх талаар гарч буй мэдээлэл худлаа бөгөөд бүх айлууд сар хүрэхгүй хугацаанд түлшээ авсан байна. Нүүрс борлуулалтын 400 цэг одоо ажиллаж байгаа аж. Мөн нүүрс зардаг хүмүүсийг “Тавантолгой түлш” компанийн үндсэн гэрээт ажилчид болгож цалинжуулж байгаа юм.
Энэ жил хот 300 мянган тонн нүүрсээр өвөлжинө гэж төлөвлөсөн бөгөөд өмнөх жилүүдийн 500 мянган тонноос бага тул агаарт хорт хий ялгарах хэмжээ буурна.
Мөн энэ жил 5 мянган айлыг газ руу шилжүүлэх аж. 11 дүгээр сарын 15-наас Гандан орчмын айлууд гал түлэх боломжгүй болж, хотын төвд нүүрс түлэх байдал бүрэн зогсоно. Ирэх жил дахин 50 мянган айлыг газ руу шилжүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд үүний улмаас нүүрс борлуулалтын цэгийн тоо ч буурах аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!