Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн баталсан төлөвлөгөөний дагуу Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Э.Мөнхбагана, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч М.Жавхлант нар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх шатны боловсролын байгууллагын барилга байгууламжид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар галын аюулгүй байдлын холбогдох хууль, стандарт, норм, дүрэм, журмын хэрэгжилт, гал унтраах анхан шатны багаж, хэрэгслийн бэлэн байдал, барилгын галын дохиоллын систем, аврах зам гарцын аюулгүй байдлыг нягтлан шалгасан.

Мөн шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах үүрэг чиглэл өгч, байгууллагын удирдлагуудад гал түймрийн аюулгүй байдлыг хангах талаар мэргэжлийн зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллалаа.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар