Оюутолгой ХХК-ийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудад ТЕГ-аас гүйцэтгэх ажил хэрэгжүүлэх үеэр 10 гаруй тэрбум төгрөг болон 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл өчигдөр буюу 2025 оны 10 сарын 30-ны өдөр "Оюутолгой ХХК"-ийн Худалдан авах газрын менежер Д.Амартүвшингийн шүүх хурал зохион байгуулагджээ.
Тодруулбал, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх Д.Амартүвшингийн гадуур шалгагдах хүсэлтийг хүлээн авч, хэлэлцсэн аж.
Шүүх хуралдааныг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалсан ба Д.Амартүвшингийн хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн байна.
Хэргийн талаар эргэн сануулахад ТЕГ-аас 2025.10.23-ны өдөр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжүүлж, Оюутолгой ХХК-ийн Худалдан авах газрын менежер Д.Амартүвшин, ахлах менежер Ч.Нэргүй, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд нарын албан тушаалтнуудыг саатуулах үеэр 10 гаруй тэрбум төгрөгийн бэлэн мөнгө болон 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авч, битүүмжилсэн юм.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр эхэлж буй энэ цаг үед шүүхээс тус компанийн хууль бус үйл ажиллагаанд холбогдсон албан тушаалтныг цагдан хорионоос сулласан нь ямар учиртай байв. Үүнийг цаашдаа цаг хугацаа харуулах биз ээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!