Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн III-XII ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй "Урин цагийн аялгуу-IV" өсвөрийн морин хуур хөгжимчдийн уралдаан 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр болж өндөрлөлөө.

Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордноос зохион байгуулж буй тус арга хэмжээний шүүгчээр СУИС-ийн багш, УГЗ Д.Ариунболд, Монголын Морин хуур хөгжмийн багш нарын холбооны тэргүүн МУБИС-ийн багш, СТА Б.Өсөхбаяр, дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны багш, хөгжмийн зохиолч, СТА П.Ганбат нар шүүн явууллаа.

Уралдаанд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн III-XII ангийн 100 гаруй сурагч бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангилалд өрсөлдөж аваргаа шалгаруулсан. Үүнд:
Бага насны ангилалд:

  • Тэргүүн байр- Амартүвшингийн Буян-Очир
  • Дэд байр- Энхбатын Амармэнд
  • Гутгаар байр- Одбаярын Оргил
  • Тусгай байр- Гантулгын Өлзий-Учрал

Дунд насны ангилалд:

  • Тэргүүн байр- Насанжаргалын Азжаргал
  • Дэд байр- Заяатын Ирээдүй
  • Гутгаар байр- Болдсайханы Буянтогтох
  • Тусгай байр- Борхүүгийн Санчир

Ахлах насны ангилалд:

  • Тэргүүн байр- Алтаншагайгийн Намуунаа
  • Дэд байр- Амартүвшингийн Нандин-Эрдэнэ
  • Гутгаар байр- Цэрэнбямбын Ханга
  • Тусгай байр- Энхжаргалын Болд нар тус тус шалгарч шилдгийн шилдэг “Гран-При”-ийн эзнээр Соёл-Эрдэнийн Золбадрах шалгарлаа. Мөн дашрамд дурдахад уралдааны шилдэг оролцогч Энхбаярын Нямбаярт СУИС-д элсэн суралцах эрхийн бичиг гардууллаа.