Нийслэлийн Баянгол дүүрэг байгуулагдсаны 60 жилийн ой, Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан Баянгол дүүргийн ахмадуудын дунд ширээний шагайн тэмцээн боллоо. Тус тэмцээн 2025 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд 30 хорооны 210 тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Тэмцээний тэргүүн байрт Б.Нямжаргал Засаг даргатай Г.Мандах ахлагчтай 10-р хорооны баг тамирчид оржээ. Хоёрдугаар байрт Т.Болор-Эрдэнэ Засаг даргатай Ж.Дорж ахлагчтай 33-р хорооны баг, гуравдугаар байрт Д.Сүхбаатар Засаг даргатай М.Өлзийсайхан ахлагчтай 29-р хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!