Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт эрчимжиж буйтай холбогдуулан сургуулийн хичээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулахаар боллоо. Тархалт хамгийн ихээр бүртгэгдэж буй бага болон дунд ангийн сурагчид үе шаттайгаар цахим хичээлд шилжинэ.
Тодруулбал, 1–5 дугаар ангийн сурагчид ирэх Даваа гарагаас эхлэн цахим хэлбэрээр хичээллэх бөгөөд арванхоёрдугаар сарын 15-наас өвлийн амралтаа эхлүүлнэ. Харин 6–9 дүгээр ангийн сурагчид энэ сарын 8-наас цахим хичээлд шилжих шийдвэр гарчээ.
Үүний зэрэгцээ ахлах ангийн буюу 10–12 дугаар ангийн сурагчдын дунд өвчлөл харьцангуй бага байгаа тул тэд хичээлээ танхимаар үргэлжлүүлнэ.
Цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд цэцэрлэгийг түр хаавал эцэг эхчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдана гэж үзсэн байна.
Эдгээр зохицуулалт нь Улс даяар бус, зөвхөн нийслэлийн өвчний тархалт хамгийн өндөртэй төвийн зургаан дүүрэгт хэрэгжих бөгөөд алаг цоог дэгдэлттэй бүсүүдэд чиглэн хэрэгжих юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!