Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" хэмээн гэсэн мэдээлэл явж эхэлсэн. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Хотын дарга ийм зүйл ярьсан удаа байхгүй. Ингэх ч боломжгүй. Харин нийслэл 2025-2028 онд гэр хорооллыг орон сууцжуулахаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Сэлбэ 20 минутын хот төслийн хүрээнд 8565 айлын орон сууц барьж байна. Мөн Ханын материалд 3000 айлын орон сууц барихаар бүтээн байгуулалтыг эхлээд байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ жил 5000 айлыг дулаалж, хийн халаагуурт шилжүүлж байгаа. Ирэх жил 50.000 айлыг хийн халаагуурт шилжүүлнэ. Тиймээс гэр хорооллын айлуудыг хотоос гаргана гэсэн худал мэдээллийг түгээхгүй байхыг хүсье" гэлээ.
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл

Холбоотой мэдээ

Улс төр · 7 мин
LIVE: СОР17 хурлын үр дүн, тайланг танилцуулж байна

Улс төр · 10 мин
LIVE: М.Нарантуяа-Нара гишүүнээс фашист гэмт хэрэг үйлдсэн гэх мэдэгдлийн мөрөөр тодруулж байна

Улс төр · 14 мин
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

Улс төр · 17 мин
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа

Улс төр · 29 мин
Энэ өвөл эрчим хүчний салбар ямар ч нөөцгүй ажиллаж, чадлын дутагдлаа импортоор нөхнө

Улс төр · 32 мин

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!