Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 сумдад аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, 8 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллав.

Нийт дуудлагын 87 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.