Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг өнгөрөгч баасан гаригт цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Авлигатай тэмцэх газраас түүнийг албан тушаалаа урвуулан ашиглан мөнгө нэхдэг, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэг сарын хугацаатай цагдан хорьсон байна. .
М.Баасандорж нь энэ оны дөрөвдүгээр сард байцаагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианд холбогдож байсан нэгэн юм. Тодруулбал тэрбээр ажлынхаа газрынхаа улсын байцаагч эмэгтэйг хүчиндэхийг завдсан гэх.
Хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Гэм буруутай нь тогтоогдвол ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!