Х.Нямбаатар: Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал өнөөдөр үүссэн зүйл биш. 1984 онд “ДЦС-4”-ийг барьснаас хойш дөчин хэдэн жилийн хугацаанд эрчим хүчний үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой ажил хийгээгүй.
“ДЦС-5”-ыг анх 1987 онд ярьж байсан ч 2003-2004 оноос хойш тендер нь бүтэлгүйтэж, будилж явсаар байгаад орхисон байсныг хот буцааж эхлүүлж, гэрээлж эзэнжүүлээд байна. Ер нь үе үеийн бид нарын алдаа л даа. Улс төрчид Багануурын станцыг барих боломжийг үгүй хийсэн. Жил болгон эрчим хүчний хэрэглээ 10-15 хувиар өсч байгаа. Улс орнууд эрчим хүчнийхээ өсөлтийг эдийн засагтайгаа уядаг бид тэгэж чадаагүй. Үүнийг засах гээд ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!