Иранд эхлүүлсэн АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа дахин 4–5 долоо хоног үргэлжилж болзошгүй бөгөөд Америкийн захиргаа анхнаасаа ийм хугацаа тооцоолж байсан гэж Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ.

Тэрбээр үүнээс өмнө CNN агентлагт утсаар товч ярилцлага өгөхдөө “Америкийн цэргүүд Ираныг үнсэн товрог болгоно, цохилтын том давалгаа хараахан эхлээгүй байна” хэмээн онцолсон байна.

Даваа гарагийн үдэш Israel-ын зэвсэгт хүчин Tehran хотод дахин цохилт өгсөн талаар мэдээлжээ. Харин United Nations-ын дэргэд суугаа Израилын байнгын төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Бүх байг устгах хүртэл Иран дахь цэргийн ажиллагаа зогсохгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Одоогоор Iran-ы талаас албан ёсны дэлгэрэнгүй хариу мэдээлэл гараагүй байгаа бөгөөд бүс нутгийн нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.

Эх сурвалж: BBC