Гол агуулга:

  • Ираны Сэцдийн зөвлөл (Assembly of Experts) Аятолла Али Хаменейн хүү Можтаба Хаменеиг шинэ дээд удирдагчаар томилсноо Тегераны цагаар 3-р сарын 9-ний шөнө дундаас хойш зарлав.

  • Израилын Батлан хамгаалах арми “Ираны дараагийн дээд удирдагч болон томилгоонд оролцогчдыг мөрдөн мөшгөнө” гэж X-д мэдэгдэв.

  • Д.Трамп Можтаба Хаменег хүлээн зөвшөөрөхгүй гэж Axios-д ярьсан талаар Reuters мэдээлэв.

Ираны удирдах байгууллагын нэг болох Сэцдийн зөвлөл (Assembly of Experts) амь үрэгдсэн Аятолла Али Хаменейн хүү Можтаба Хаменеиг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын шинэ дээд удирдагчаар томилсноо зарласан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Томилгооны мэдэгдэл Тегераны цагаар шөнө дундаас хойш нийтлэгдсэн байна.

Шинэ дээд удирдагч тодорсон тухай мэдээлэл гарахаас өмнө Али Хаменей амиа алдсаны дараах залгамжлал тодорхойгүй байсан бөгөөд Сэцдийн зөвлөлийн шийдвэр, улс төрийн дотоод тэнцвэрийн талаар таамаг, мэдээллүүд гарч байв.

Үүнтэй зэрэгцэн Израилын Батлан хамгаалах арми X нийгмийн сүлжээнд Ираны дараагийн дээд удирдагч, мөн томилгоонд оролцож буй хүмүүсийг мөрдөн мөшгөх талаар анхааруулсан гэж Reuters мэдээлжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ABC News-д ярилцлага өгөх үеэр Ираны шинэ дээд удирдагч “Цагаан ордны зөвшөөрөлгүй бол удаан тогтохгүй” гэсэн утгатай байр суурь илэрхийлжээ. Мөн Можтаба Хаменеи “хүлээн зөвшөөрөхгүй” гэж үзэж буйгаа хэлээд, томилгооны үйл явцад өөрөө оролцох шаардлагатай гэж Axios-д ярьсныг Reuters эш татан мэдээлсэн байна.