УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
- 2026 оны төсөв хэлэлцэх үеэр 2012 оноос хойш олон удаагийн сонгуульд ашиглагдсан сонгуулийн санал тоолох машиныг шинэчлэх санал гаргасан. Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагчдын тус бүрийн зардлаас 0.3 хувийг танах маягаар төвсийг нь гаргаж, шинэчилье гэж.
- Нэг үеэ бодвол иргэд сонгуулийн санал тоолох машинд итгэдэг болчихсон. Гэвч ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд одоо байгаа машинуудыг ашиглах боломжгүй. Ихэнх нь актлагдсан. Тиймээс өнгөрсөн 1 дүгээр сард маш яаралтайгаар санал тоолох машинаа авахгүй бол ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг гараар тоолох нөхцөл байдал үүсэж байна.
- Сонгуулийн санал тоолох машиныг шинэчлэхэд 29,3 тэрбум төгрөг шаардлагатай. Гэвч төсвийг өнөөдөр шийдээд маргааш захиаллаа ч 11 сарын дараа ирнэ. Өөрөөр хэлбэд хэдийгээр ирэх жилийн 4,5 сард ирлээ ч сонгуулийн хороодод тохируулга хийх ажил хугацаа их шаарддаг.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!