ЦУОШГ-аас Зүүн, говийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо, бороо үргэлжлэн орохыг анхаарууллаа.  

Тодруулбал, өнөө шөнө (2026.05.14-15) говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээ, 15-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,

16-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг аадар бороо, бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, шороон шуурга, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.