5 сарын дундуур дэлхийн өнцөг булан бүрт Joy Division хамтлагийн хөгжим, уур амьсгалыг эргэн дурсахын зэрэгцээ шинэ залуу үед танилцуулах зорилготой арга хэмжээнүүд зохион байгуулагддаг болсоор өдгөө 40 гаруй жилийг үджээ.
- Амьд хөгжим сонсдог, алтернатив урсгалд дуртай хүмүүсийн хувьд энэ нь онцгой ач холбогдолтой өдөр юм. Энэхүү арга хэмжээ Монголд ч мөн адил зохион байгуулагддаг бөгөөд амьд хөгжимд дуртай залуусын хүсэн хүлээдэг үдэш болон өргөжжээ.
2000 оны дундуур амьд хөгжим сонсдог залууст зориулж хийгдэг байсан Индие парти, Амьд хөгжмийн тоглолтуудаас санаагаа авч анх 2011 онд жижигхэн мини бааранд, хүн багтах зайгүй дүүр ч, эхэлж байсан энэ үдэш залуус Post Punk, New Wave урсгалын хөгжимд ямар их сонирхолтой мэдэж болохоор байсан билээ.
Түүнээс хойш жил бүр зөвхөн нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтайгаар өөрийн гэсэн өнгө төрх, орчин, мэдрэмжийг бүрдүүлсээр энэ жил 15 дахь жилтэйгээ золгож байна.
Энэ удаад бид илүү том заал, чанартай дуугаралт, өргөн хүрээний хөгжмийн хөтөлбөрөөс гадна гар урчуудын бүтээсэн хувцас, хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, хуучин шинэ хөгжмийн солилцоо худалдаа гэх зэрэг мөн шинэ хүмүүстэй танилцах, шинэ найзуудтай болох уур амьсгалыг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Line Up: MOVIE: CONTROL /2006/ Warm up DJ: Odko New wave, Disco set DJ OG: Lost in Music DJ: INDIE ROCK SET! JOY DIVISION
Cover: Sonis Explosion
Хөгжимд дуртай хүн бүхэнд нээлттэй энэхүү арга хэмжээ: Red Моto House-д 2026 5 сарын 22-нд 18:00 цагаас Red Falcons moto Club-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдана.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!