Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25+30 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +20+25 градус, бусад нутгаар +16+21 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +12+14 градус дулаан байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!