Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгов. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/274 дүгээр тушаалаар “Эс Би Би Эвер Инвестмент” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамж, Улсын драмын эрдмийн театрын дэргэд гадна зар сурталчилгааны “Тулгуурт байгууламж”-ын зөвшөөрлийг олгож байсан ба энэхүү шийдвэрээр Засаг даргын Тамгын газрын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/156 дугаар тушаалаар хүчингүй болгох арга хэмжээ авчээ. Зөвшөөрлийн тухай хуульд заасан энгийн зөвшөөрлийг олгохдоо нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор хориглосон байршилд олгосон, "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм", "Цахилгаан техникийн угсралтын дүрэм" болон Барилгын норм, нормативыг баримталсан эсэх нь тодорхойгүй, зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүрэг хэрэгжээгүй, гэрээ цуцлах зэрэг нөхцөл байдал үүссэн тул зөвшөөрөл олгосон шийдвэрийг нягтлах, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авахыг Авлигатай тэмцэх газраас мэдэгдэж, анхааруулаад байсан юм. Түүнчлэн дээрх асуудлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэд шүүмжлэлтэй хандаж, нураахыг шаардаж байсан төдийгүй Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасанчлан “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” бүрэн эрхтэй бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу аливаа байгууллага, албан тушаалтан Авлигатай тэмцэх газрын саналын дагуу гаргасан гаргасан шийдвэрээ дахин хянан үзэж, хүчингүй болгох буюу өөрчлөх үүргийг хүлээдэг байна.

May be an illustration of blueprint, ticket stub and textMay be an image of ‎blueprint and ‎text that says '‎Нийслэлийн З дартын Тамгынтазрын Тамгын газрын даргын 2026 оны сарын едрийн ушаалын хаворалт ف ХУЧИНГУЙ БОЛГОХ гАДНА ЗАР СУРТАЛЧиЛГАА БАЙРЛУУЛАХ ЗеВШЕЕРЛИЙН МЭдээлэл Дд Иргэн, аж ахуйн нэгЖийн нэр Байршил Терел 1 талын хэмЖаэ Тал Сухбаатар дуурэг Нийт ХЭМЖЭз 1 3c Би Би Эвер ИнвестментMay be an image of ticket stub and textMay be an image of ticket stub and textMay be an image of textMay be an image of monument and text that says 'сарын Мягмар ikon TM next horizon ЭХЛЭЛ УЛС УЛСТОР ЭДИЙ ЭДИЙНЗАСАГ BACAT НИЙГэМ ЭРУУл РУУЛМНД МЭнД дэлхий СПОРТ ТЕХНОЛОГИ ХУУЧИРСАн МЗдЭЭ: 2026/03/7-НД нийтлэгдсэн шилдэг Г.Амгаланбаатар: Амралтын едреер манай театрын нγур царайг хааж угсарсан лед ДэЛГЭцЭЭ буулгахыг шаардаж байна Д.ЯНЖиндуПАЙ Д.ЯНКИНЦУПАМ,. индулам IKON. MN 2026 оныз CAPLIH1 f Share: 36 X Post មមញ ATBN Сухбаатар дуургийн нэгдугээр хороомы нутаг дэвсгэрт байрпах Улсым Драмын Эрдмийн Театрым УРД талын нийтийн эззмилийн талбай дээр лед дэлгэц бухий байгууламж уурилуулжэз'