“Оюунлаг” сургуулийг Монголд мэдэхгүй хүн ховор болжээ. Тус сургууль сүүлийн таван жил дараалан Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Монгол Улсын 800 гаруй сургуулийг тэргүүлж, боловсролын салбарын манлайлагчдын нэг болсоор байна. Харин энэ удаа тус сургуулийн төгсөгчид олон улсын шалгалтуудад хэрхэн амжилттай оролцож, өндөр оноо авч, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудаас тэтгэлэг хүртэж буй талаар бахархам мэдээ дуулдлаа.
2026 оны төгсөгчдөөс өнөөдрийн байдлаар 24 сурагч зөвхөн АНУ, Канадын 36 их, дээд сургуулиас нийт 16,5 тэрбум төгрөгийн тэтгэлэг хүртээд байна. Энэ бол зөвхөн нэг жилийн төгсөгчдийн үзүүлж буй амжилт гэдгийг бодоход өмнөх болон ирээдүйн төгсөгчдийн боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг төсөөлөхөд ч бахархал төрнө.
Түүнчлэн Европ, Ази, Австралийн их, дээд сургуулиудын элсэлт, тэтгэлгийн хариу хараахан бүрэн гараагүй байгаа бөгөөд ойрын хугацаанд нэмэлт хариунууд ирэх төлөвтэй байна. Иймээс тэтгэлэг хүртсэн сурагчдын тоо болон тэтгэлгийн нийт дүн цаашид ч өсөх боломжтой юм. Монгол Улсын боловсролын салбарт 20 гаруй жилийн турш үнэтэй хөрөнгө оруулалт хийж, мэдлэг чадвартай, ёс зүйтэй, дэлхийн иргэн болох залуу үеийг бэлтгэж буй “Оюунлаг” сургуулийн хамт олон, багш ажилтнууд, сурагчид, эцэг эхчүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ирээдүйн манлайлагчдыг бэлтгэж буй та бүхэнд улам их амжилт хүсье!









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!