Нийслэл хотод дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлээд буй. Ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу зургаадугаар сарын 15-28-ны хооронд 14 хоногоор хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлаж, засварын ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Зургаадугаар сарын 15-28-ны хооронд халуун ус хязгаарлах бүс, хороолол:

- Жаргалан хотхон

- Солонгос улсын ЭСЯам

- Нархан хотхон

- Оддын хотхон орчмын хэрэглэгчид

- Олимп хотхон

- Баян Монгол хорооллоос 13-р хороолол орчим

- Нарантуул зах

- Дүнжингарав хороолол

- Маршал таун хороолол

- Ривер гарден хороолол орчмын хэрэглэгчид

- Их тэнгэр цогцолбор

- Сонжин гранд зочид буудал

- Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид

- АШУИС-н шинэ байр

- Амгалан орчмын хэрэглэгчид

- 15-р хорооллын ЦТП-15 салаа

- Баянзүрх дүүргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид, УДДТ-15-с хангагддаг хэрэглэгчид

Энэ хуагцаанд ДХ-1236-ДХ-1240 хооронд 2Ф700мм голчтой 156 хос метр шугамыг шинэчлэн солих, ИЗ-1217 цэгт салааны 1Ф400мм хаалт, ДХ-1277 цэгт холбоосны 1Ф300мм таслах, ДХ-1463 цэгт салааны 1Ф300мм хаалт, ДХ-1238 цэгт салааны 1Ф250мм таслах, ИЗ-1217 цэгт тойруу 1Ф250мм таслах хаалтууд шинэчлэх, ДХ-1240 цэгт Ф700мм голчтой компенсатор шинэчлэх болон урсгал засварын ажил хийгдэнэ гэж "УБДС" ТӨХК-аас мэдээлэл өглөө.