Хөлбөмбөгийн ДАШТ-ий “J” хэсгийн эхний тоглолтод аваргаа хамгаалагч Аргентины шигшээ баг Алжирын шигшээ багийг 3:0 харьцаатайгаар хожлоо.

Тоглолтын гол баатар нь Аргентины багийн ахлагч Лионель Месси байв. Тэрбээр 17, 60, 76 дахь минутуудад гоол оруулж, багтаа итгэл төгс ялалт авчирсан байна. Ингэснээр Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад 16 гоолтой болж, Германы домогт довтлогч Мирослав Клозетэй хамт тэргүүлэгчдийн эгнээнд орлоо.

Өнөөдөр ДАШТ-д нийт дөрвөн тоглолт болох хуваарьтай байсан бөгөөд өдрийн гурав дахь тоглолт Аргентин болон Алжирын шигшээ багуудын хооронд болж өнгөрөв.

Харин “J” хэсгийн дараагийн тоглолтод Австрийн шигшээ баг Йорданы багтай өнөөдөр 12:00 цагаас тоглоно.