Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, “Гаалийн Баатар” хэмээн олонд танигдсан Х.Баатар зуурдаар таалал төгсжээ. Тэрээр Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцоод буцах замдаа Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дахь Өвгөн овоо хэмээх газарт уул, овоондоо мөргөхөөр явж байх үед зам тээврийн осолд орсон байна. Урьдчилсан мэдээллээр, зорчиж явсан автомашин өгсүүр замд хүч алдан онхолдсоны улмаас осол гарчээ. Харамсалтай нь уг ослын улмаас хоёр хүн амь насаа алдсаны нэг нь ГЕГ-ын дарга асан Х.Баатар байсан байна. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллаж байсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.