Жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Японы олимпын аварга, дэлхийн аваргын таван удаагийн түрүүтэй Үта Абэ аваргаллаа. Ингэснээр тэрбээр Их дуулгын төрөлд 12 дахь түрүүгээ хүртэж, олон улсын тэмцээн дэх дараалсан ялалтын цувралаа 17 болгож байна.
Шигшээ барилдаанд түүний өрсөлдөгч, 2024 оны дэлхийн аварга, олимпын мөнгө болон хүрэл медальт Одетте Жиуффрида бэртлийн улмаас татами дээр гараагүй тул мөнгөн медаль хүртлээ.
Харин -52 кг-ын хүрэл медалийг Бишрэлтийн Хорлоодой болон Унгарын Рэка Пупп нар хүртэв. Рэка Пупп нутаг нэгт Роза Дьэртьяш-ийг ялснаар “Улаанбаатар Их дуулга”-ын хошой хүрэл медальтан боллоо.
АНЭУ-ын легионео тамирчин Б.Хорлоодой хүрэл медалийн төлөөх барилдаанд Испанийн Ариане Торо Солер-ийг нэмэлт цагт буулган авч, эх орныхоо дэвжээнээс Их дуулгын ангиллын тав дахь медалиа хүртсэн юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!