МСНЭ-ийн XIX Их хурал өнөөдөр хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө тодруулна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгсөн юм. 

Э.Дагиймаа нь сэтгүүлч мэргэжилтэй. 

  • 1996 оноос МҮОНТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, Тоймч, Ахлах редактор 
  • 2002 оноос “ТВ-5” телевизэд Тоймч, Ерөнхий редактор, Гүйцэтгэх захирал
  • Монголын Телевизүүдийн холбооны Гүйцэтгэх захирал
  • МСНЭ-ийн Телевизийн салбар хариуцсан захирлын сонгуульт ажил, 
  • “Үндэсний шуудан” сонины Улс төрийн мэдээллийн албаны дарга, сонины орлогч эрхлэгчээр ажиллаж байсан.

Л.Нинжжамц нь сэтгүүлч мэргэжилтэй.

  • 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 
  • 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 
  • 2011-2016 онд “Өглөөний сонин” Ерөнхий эрхлэгч, 
  • 2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байсан.

З.Боргилмаа сэтгүүлч мэргэжилтэй. 

  • 1997-1999 он. Монголын үндэсний радиод Хүүхэд залуучуудын нэвтрүүлгийн редакцид сурвалжлагч, Улстөрийн мэдээллийн албанд парламентын тоймч.
  • 2001-2004 он. Өнөөдөр сонинд сурвалжлагч, тоймч,
  • 2004-2013 он. Ардын эрх сонин, News.mn, News agency агентлагт албаны дарга, тоймч.
  • 2013-2015 он. Монгол Улсын Гадаад харилцааны яам. Сайдын хэвлэлийн төлөөлөгч.
  • 2016-2018 он. Өглөөний сонины Ерөнхий эрхлэгч.
  • 2019-2020 он. МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч,
  • 2022 оноос МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.