Тайланд улсын Паттаяа хотноо 2026 оны 06 сарын 27-оос 07 сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Сонгомол болон Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний U15, U20 насны ангиллын барилдаанууд амжилттай өндөрлөж, Монголын баг тамирчид 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Үүнд:

U15 насны Сонгомол бөхийн төрөлд

  •  85 кг – Г.Өсөх-Ирээдүй хүрэл медаль

U15 насны Эмэгтэй төрөл

  •  33 кг – Б.Цэнгүүн Хүрэл медаль
  •  39 кг – Г.Халиун Мөнгөн медаль
  •  54 кг – Г.Азжаргал Хүрэл медаль

U20 насны Эрэгтэй төрөл

  •  57 кг – З.Батмэнд Хүрэл медаль
  •  79 кг – Ж.Далайцэрэн Хүрэл медаль
  •  97 кг - О.Бат-Эрдэнэ Хүрэл медаль
  •  125 кг - Д.Нарантулга Хүрэл медаль

U20 насны Эмэгтэй төрөл

  •  55 кг – Ү.Мягмарбаяр Хүрэл медаль
  •  59 кг – Э.Гүндэгмаа Мөнгөн медаль

Монгол Улсынхаа тамирчдыг энэ удаад ОУХМ Л.Энхбаяр тэргүүтэй МУГТ Г.Мандахнаран, ОУХМ С.Мөнхсүх, У.Оюунбаяр нарын дасгалжуулагчид удирдан амжилттай оролцлоо.