108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага, мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд чатбот болон мессэж сувгаар нийт 1215 дуудлага, мэдээлэл хүлээн авч ажилласан байна.

Хүлээн авсан дуудлага, мэдээллийг ангилбал, хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой 233, зөвлөгөө хүссэн 95, мэдээлэл хүссэн 633, зорилтот бус 253, өргөдөл, саналын 1 дуудлага тус тус бүртгэгджээ.

Нийт 212 дуудлага, мэдээллийг хамтарсан багт шилжүүлэн ажилласнаас 68 нь орон нутгийн буюу аймгуудад, 144 нь нийслэлийн хэмжээнд холбон зуучлагдсан байна.

Мөн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ болон түр хамгаалах байраар нийт 19 хүүхэд үйлчлүүлжээ.

108 хүүхдийн тусламж, хамгааллын төв нь хүүхдийн эрх, аюулгүй байдалтай холбоотой дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авч, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтран хамгааллын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.