Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны ес, гал түймрийн 33, нийт 42 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд долоон иргэний амь насыг аварч, 52.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт болон завьт эргүүлийн бүрэлдэхүүн Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ голын дагуу ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна.

Иймд иргэдийг цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна. Түүнчлэн гэнэтийн хүчтэй, түр зуурын аадар борооны үеэр үер, усны аюулаас сэрэмжилж, хол, ойрын замд баталгаат зам, гүүрээр зорчих, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчийн хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхаарууллаа.