Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 2026 оны долоодугаар сарын 5-ны өдөр албан ёсоор эхэллээ.

Энэ жилийн өсвөрийн сурын харваанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 420 өсвөрийн харваач ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Үндэсний их баяр наадмын сурын харваа дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.

  • Долдугаар сарын 5–6-нд – Өсвөрийн сурын харваа

  • Долдугаар сарын 7-нд – Урианхай сурын харваа

  • Долдугаар сарын 8-нд – Буриад сурын харваа

  • Долдугаар сарын 9–12-нд – Үндэсний их сурын харваа

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын сурын харваанд нийт 1700 гаруй харваач оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд улс орны өнцөг булан бүрээс ирсэн шилдэг харваачид үндэсний сурын спортын ур чадвараа сорин өрсөлдөх юм.

хүүхэд нарын зураг байж магаднэг буюу түүнээс олон хүн нарын зураг байж магаднэг буюу түүнээс олон хүн нарын зураг байж магаднэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад