Боловсролын яам, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, болон Дархан-Уул аймаг хамтран сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг дэмжих төслийг дахин хэрэгжүүлж эхэллээ.

Төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Боловсролын Яамны Мэдээлснээр, Энэ Удаагийн Төслийн Хүрээнд Сургуулиудын Хоол Үйлдвэрлэл, Үйлчилгээний Менежментийг Боловсронгуй Болгох, Нэгдсэн Зохион Байгуулалттай Тогтолцоо Бүрдүүлэхэд Анхаарч Ажиллах Юм. 

Тодруулбал, сургууль дундын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага зохион байгуулалтыг сайжруулахын зэрэгцээ хүнсний ханган нийлүүлэлт, худалдан авалт, түгээлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгоно.

Мөн хяналт, үнэлгээ, мониторингийг багтаасан цогц загвар бий болгож, цаашид уг загварт тулгуурлан улсын хэмжээнд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг тогтмол үнэлдэг тогтолцоог бүрдүүлэх зорилт тавьжээ. Уг төсөл Дархан-Уул аймагт 2027 оны нэгдүгээр сараас эхэлж, 2029 оныг дуустал хэрэгжих юм.