Прокурорын байгууллагаас энэ оны наймдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогдох хэргүүдийг шалгуулж, шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, уг гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 208 хүнд холбогдох 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь ашигт малтмалын нөөц, тархалтын байдалтай холбоотойгоор Сэлэнгэ, Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймагт зонхилон бүртгэгджээ.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн прокурорын газар 14, Говь-Алтай аймгийн прокурорын газар 13, Өмнөговь аймгийн прокурорын газар 12, Баянхонгор аймгийн прокурорын газар 8, Өвөрхангай аймгийн прокурорын газар 7 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.
Прокурорын байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!