Өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр нийслэлийн зарим байршилд цахилгаан эрчим хүчийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.
Энэ талаар УБЦТС ТӨХК-ээс мэдээлж, хэрэглэгчдийг цахилгааны хэрэглээгээ зохицуулахыг уриалсан байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны зарим байршилд цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд хязгаарлах аж.
Иймд хэрэглэгчдийг зарласан хугацаанд цахилгааны хэрэглээгээ түр зохицуулж, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-ээс уриалжээ.
Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мэдээлэл хүргэнэ гэв.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!