Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр улсын яллагчийн зүгээс шүүгчээс татгалзах хүсэлт гаргалаа.

Тодруулбал, Н.Тавинбэхтэй хамт шалгагдаж байсан, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж болон түүний дүү П.Даваадорж нартай шүүгч нь төрөл садны хамааралтай гэх үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан байна. 

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, аравдугаар сарын 02 хүртэл хойшлууллаа.