Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар парламентад санал хураалт явуулж, улмаар итгэл үзүүлэх тогтоол дэмжигдээгүй үйл явдалтай холбоотойгоор анхаарал татаж байна.
Тухайн үед буюу 2025 оны зургадугаар сарын 2-3-нд УИХ-аар Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. АН-ын бүлэг санал хураалтад оролцохгүй байх шийдвэр гаргасан бөгөөд эцсийн санал хураалтаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал шаардлагатай олонхийн санал авч чадаагүй юм.
Харин энэ удаад АН-ын Улс төрийн зөвлөл Н.Учралын Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн үнэлэлт дүгнэлт өгөх, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламентаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь улс төрийн хүрээнд шинэ нөхцөл байдал болж байна.
Ингэснээр Ерөнхий сайд Н.Учралд итгэл хүлээлгэх эсэх асуудал УИХ-ын түвшинд хэлэлцэгдэх эсэх, цаашлаад парламент дахь намууд ямар байр суурь илэрхийлэх нь анхаарлын төвд орж байна.
Улс төрд үүсээд буй оч нэлээд дүрэлзэх шинжтэй болоод явчихлаа. Засгийн газар дотроо 30, 38-ын бүлгээр хуваагдах нь уу даа гэж харж байтал, үүн дээр нэмээд сөрөг хүчний тоглолт ч эрчимжихээр боллоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!