УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны 10.00 цагт нээлтээ хийж байна.

Энэ удаагийн намрын чуулганаар нийт 35 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс хамгийн анхаарал татаж буй асуудлын нэг нь 2027 оны улсын төсвийн тухай хуулийн төсөл юм.

Мөн чуулганы нээлтийн дараа буюу 11.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус хуралдахаар товлогдсон байна.