Кристофер Ноланы найруулсан “The Odyssey” кино дэлхийн кино зах зээлээс 1.677 тэрбум ам.долларын орлого олж, “Universal Pictures” студийн түүхэн дэх хамгийн өндөр орлого олсон кино боллоо.

Хомерын алдарт “Одиссей” туульсаас сэдэвлэн бүтээсэн уг кино 2015 онд нээлтээ хийсэн “Jurassic World” киног кассын орлогоороо давсан талаар “The Hollywood Reporter” мэдээлжээ.

“The Odyssey” кино одоогоор дэлхийн кино театруудаас хамгийн өндөр орлого олсон бүтээлүүдийн жагсаалтын 12 дугаарт бичигдэж байгаа бөгөөд цуврал бүтээлүүдийг эс тооцвол бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кинонуудын гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

NBCUniversal Entertainment компанийн ТУЗ-ийн дарга Донна Лэнгли “The Odyssey”-г бүхэл бүтэн үеийн үзэгчдийг кино театрт дахин нэгтгэж, киног хамтдаа үзэх сонирхлыг нэмэгдүүлсэн онцгой бүтээл хэмээн онцолжээ.

Түүнчлэн долоодугаар сарын 17-нд дэлхийн кино театруудаар нээлтээ хийснээсээ хойш “The Odyssey” хэд хэдэн түүхэн амжилтыг тогтоогоод байна. Тухайлбал, R үнэлгээтэй кинонуудын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой бүтээл, мөн IMAX-ийн түүхэн дэх хамгийн өндөр орлого олсон бүрэн хэмжээний кино болжээ.

Үүнээс гадна “The Odyssey” нь найруулагч Кристофер Ноланы карьерынх нь хамгийн өндөр орлого олсон кино болсон байна.