УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр Төрийн ордны гадна суулт хийж буй Б.Энхмөнх дээр очиж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл төсөвтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, “Бүлгийн хуралдаа Сангийн сайдыг оролцуулж, мэдээлэл авлаа. Сангийн сайд төсөв өргөн мэдүүлэхдээ хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлаа УИХ-д яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Итгэл үзүүлэх эсэх асуудлаа оруулж ирэхгүй бол бид огцруулах саналаа өргөн барина” гэв.

АН-ын бүлгийн зүгээс төсөв өргөн мэдүүлэх үйл явц хуульд нийцсэн эсэх болон Засгийн газрын цаашдын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа ийнхүү илэрхийллээ.