Багануур дүүрэгт 2026 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) нийт 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төсөл хүлээн авч эхэлсэнтэй холбогдуулан төсөл сонгон шалгаруулах журам, төсөл боловсруулах аргачлал болон анхаарах асуудлын талаар зөвлөгөө, сургалтыг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Багануур дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төв, “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллага хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан зохион байгуулж байгаа юм.

Сургалт, зөвлөгөөний арга хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар нээж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд амжилт хүсэж, төсөл сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцохыг уриаллаа.

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээл, төслийн мэргэжилтэн Б.Нандинчимэг ЖДҮХС-ийн үйл ажиллагаа, хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, төсөл сонгон шалгаруулах журам болон төсөлд тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

нэг буюу түүнээс олон хүн нарын зураг байж магадбичвэр нарын зураг байж магад

Мөн “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагын бизнесийн зөвлөх Ё.Энх-Амгалан төсөл боловсруулах аргачлал, төсөл боловсруулахад анхаарах зүйлс, бизнесийн тооцоо судалгааг хэрхэн зөв хийх талаар оролцогчдод зөвлөгөө өглөө.

Багануур дүүрэгт ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн төсөл анх удаа зарлагдаж байгаа бөгөөд сургалтад оролцогчдын зүгээс төсөл сонгон шалгаруулалтын журам, зээлийн нөхцөл, төсөл боловсруулах болон шаардлагатай материалтай холбоотой олон асуулт, тодруулгыг тавьсан юм.

Оролцогчдын асуултад Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээл, төслийн мэргэжилтэн Б.Нандинчимэг дэлгэрэнгүй тайлбар, зөвлөгөө өгч, төсөл боловсруулахдаа холбогдох журам, шаардлагыг сайтар мөрдөхийг зөвлөв.

Ийнхүү энэхүү сургалт, зөвлөгөө нь Багануур дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн төсөлд амжилттай оролцох, төслөө шаардлагад нийцүүлэн боловсруулахад шаардлагатай мэдээлэл, практик зөвлөгөөг өгөх ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

зурагт ба бичвэр нарын зураг байж магад