ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (ШШГЕГ) дарга, генерал А.Намсамандтай холбоотой хэд хэдэн ноцтой асуудлыг хөндөж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, алба хаагчдын нэр дээр төсвөөс мөнгө авч өөртөө завшсан гэх мэдээллийг өглөө.
Түүний мэдээлснээр, А.Намсаманд хоригдлуудаар барилга, байшин бариулж, 408 сая төгрөгийг зориулалтын бусаар хувьдаа зарцуулсан бөгөөд Зайсан орчимд нэг өрөө орон сууц авсан гэх асуудал байгаа аж.
Мөн тэрбээр А.Намсаманд ажилтнуудынхаа нэр дээр төсвөөс 800 гаруй сая төгрөг авсан гэж мэдэгдэв. Тодруулбал, нэг ажилтны нэр дээр 10-20 сая төгрөг аваад тухайн ажилтанд 3-4 сая төгрөг өгч, үлдсэн мөнгийг өөрөө авдаг байсан гэх гомдол алба хаагчдаас ирсэн гэв.
Түүнчлэн ШШГЕГ-ын харьяа хорих ангиуд руу мөнгө шилжүүлж, уг мөнгийг өөрөө авдаг байсан гэх асуудлыг нийтэд ил болголоо.
Мөн тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг цагдаагийн байгууллагын 777 алба хаагчийг халж, 13 дахь сарын цалинг олгоогүй, улмаар 7.9 тэрбум төгрөгийг ШШГЕГ руу А.Намсамандтай үгсэн шилжүүлсэн гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!