Энэ оны есдүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин, мотоциклтой мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Даюун” маркийн мотоцикл жолоодож, замын хөдөлгөөнд урсгал сөрөн оролцсоны улмаас “Тоёота Приус” маркийн автомашинтай мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Уг хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас жолооч, тээврийн хэрэгсэл жолоодогчдыг замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!