"Монголын мал эмнэлгийн үндэсний холбоо"-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл  хийлээ. Өнгөрсөн зун баруун болон зүүн аймагт гарсан шүлхий өвчний эсрэг вакцин хийхдээ өр зээл тавьж, өөрсдийн хөрөнгөөр хийсэн ч одоо хүртэл үйлчилгээний хөлсөө аваагүй талаар мэдээллээ. Мөн өнөөдрийн байдлаар орон даяар шүлхийн товлолт вакцин хийх цаг болсон ч үйлчилгээнд гарах санхүүгийн чадамжгүйн улмаас зогсжээ. 

Тэд өмнө нь үзүүлсэн төрийн үйлчилгээний хөлсийг яаралтай шийдвэрлэх, цаашдын вакцинжуулалтын ажлын санхүүжилтийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна.

Мөн хэвлэлийн хурлын үеэр өнгөрсөн жил шүлхийн вакцинжуулалтыг өвлийн улиралд хийсэнтэй холбоотойгоор вакцины чанар муудсан, улмаар өвчин тархсан, мөн мал эмнэлгийн салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, орон нутагт мал эмнэлгийн төрийн үйлчилгээг хүргэх тогтолцоонд тулгамдаж буй асуудлуудын талаар байр сууриа илэрхийлэв.