Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор 2026 оны есдүгээр сарын 21-нээс зуслангийн чиглэлд явж байгаа нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсоохоор болжээ. Тодруулбал, 

ЗҮ:1 "Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай",

ЗҮ:2 "Гоодой-Сүхбаатарын талбай",

ЗҮ:3 "Баянбулаг-Сүхбаатарын талбай" чиглэлүүдийн нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоох юм. 

Харин ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэлийн автобус иргэдэд үйлчилсэн хэвээр байна. 

Эх сурвалж: Нийтийн Тээврийн Бодлогын Газар